Энэхүү сургалт нь англи хэлээр имэйл бичих, гадаад харилцагчтай утсаар ярих хэрэгцээнд тулгуурласан бүх төрлийн албан имэйлийг чөлөөтэй бичиж сургах хөтөлбөр юм.
Англи хэлний анхан дунд болон дунд түвшний мэдлэгтэй хүмүүс англи хэл дээр алдаагүй, зөв, цэгцтэй имэйл бичихэд туслах, имэйлийн бүтцийг задлан тайлбарлах, бодит имэйл жишээнүүд дээр дүгнэлт хийхэд илүү чиглэсэн байдлаар дүрэмд бус имэйлийн бүтэц, найруулга, хэрэглээнд суурилсан сургалт билээ.
Сургалтаар олж авах мэдлэгүүд
Суралцагчид имэйл бичихэд хэрэглэх чухал дүрмүүд, үгсийн сан, гаргаж болохгүй алдаанаас суралцаж, бие даан дасгал ажиллах бөгөөд мөн өөрийн ажлын хэрэгцээнд тохируулан өөрчилж хэрэглэж болох 3000 имэйлийн бэлэн загварыг хавсаргасан болно.