Өсвөр насны хүүхдүүдэд мэргэжил сонгоход нь дөхөм болох зорилготой "Мэргэжлээ сонгосон уу?" цуврал контентыг хүргэж байна.
Нэвтрүүлгийн зорилго
- Хүүхдүүд өөрийн сонирхол, өгөгдөл, ур чадвараа таних, түүндээ тохирох мэргэжлээ сонгоход нь туслах
- Эцэг эхчүүд хүүхдээ ойлгож, мэргэжил сонгоход нь зөв дэмжлэг үзүүлэхэд нь туслах
Нэвтрүүлгийн агуулга
- Тухайн нэвтрүүлэгт танилцуулах сонирхлын бүлэг буюу салбарын талаар мэдээлэл
- Тухайн салбарыг төлөөлсөн мэргэжилтний ажлын байрны нөхцөл, тавигдах шаардлага, сорилт, бэрхшээл, Тухайн мэргэжлээр элсэхэд бэлдэх шалгалт
- Ажлын байрны үнэлэмж, хөрвөх чадвар
- Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж
Үр дүн
- Эдийн засгийн болон улсын хөгжилд шаардлагатай, дутагдалтай ажлын байрны орон зай нөхөгдөнө
- Төрийн болон хувийн хэвшлийн ажлын байрны оролт, гаралтын хувь багасаж, тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ
- Хувь хүний эдийн засгийн байдалд эергээр нөлөөлнө
- Гэр бүл салалтын тоо буурахад нөлөөлнө
- Хувь хүний аз жаргалтай, сэтгэл хангалуун байдал буюу амьдралын чанарт эергээр нөлөөлнө