Хүний үйл ажиллагааны менежмент болон Хүний нөөцийн менежментийн ялгаа

5
(2)
notebook1
avatar196
time56:17

Хүний үйл ажиллагааны менежмент нь байгууллагын доторх ажлын урсгалыг оновчтой зохион байгуулж, ажилтнуудын гүйцэтгэлийг үр дүнтэй удирдахад чиглэнэ. Энэ нь ажлын процессын хуваарилалт, багийн ажиллагааны дэмжлэг, бүтээмжийг дээшлүүлэхэд анхаардаг. Үндсэн чиглэлүүд нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, үүргийн хуваарилалт, багийн харилцааны удирдлагын тогтолцооны амжилттай хэрэгжүүлэлтийн үр дүнг харуулах болно.

Хүний нөөцийн менежмент нь байгууллагын хүний нөөцийн стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх замаар ажиллах хүчний сонгон шалгаруулалт, сургалт, цалин урамшуулал, ажлын харилцааг удирдан зохицуулах үйл явц. Үндсэн үйл ажиллагаанд ажилд авах, гүйцэтгэлийг үнэлэх, ажилтнуудын мэргэжлийн хөгжил, хөдөлмөрийн харилцааг удирдах зэрэг ордог.

Тэгвэл эдгээр 2 томоохон процессийг хамтран хэрэгжүүлсэнээр Амжилттай Бүтээмж өндөртэй ажилтан, багийн нэгдлийг бий болгож чадах юм. Эдгээр хичээлүүд нь байгууллагын дотоод үйл ажиллагааг үр ашигтай удирдаж, хүний нөөцийн чадамжийг бүрэн ашиглахад чиглэсэн мэргэжлийн ур чадварыг нээж өгөхөд оршино. 

Сургалтын зорилго: 

Энэхүү хичээл нь байгууллагын хүний нөөц, үйл ажиллагааг үр дүнтэй удирдах арга зүйг зааж, удирдлагын шийдвэр гаргалтад шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоход чиглэнэ.

Хэрэглэгчид юу сурах вэ? 

  • Хүний үйл ажиллагааны менежментийн үндсэн зарчим, түүнийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэхийг суралцана.
  • Ажлын үүрэг хуваарилалт, гүйцэтгэлийн үнэлгээ, багийн харилцааны зохион байгуулалт зэрэгт анхаарал хандуулж, оновчтой шийдлүүд гаргах аргачлалыг эзэмшинэ.
  • Хүний нөөц, хүний үйл ажиллагааны менежментийн стратегийн арга барилууд, ажилд авах, сургах, хөгжүүлэх, урамшуулал олгох системийг үр ашигтай удирдах арга техникт суралцана.
userБагш:
Батнасан Хосчимэг

Бизнес удирдлага Хүний нөөцийн менежментээр Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийг төгссөн. 2010 оноос эхлүүлэн Хүний нөөцийн сургалтын хүрээлэн, Хүний нөөцийн институт зэрэг сургалтын байгууллагад туслах багш, сайн дурын оюутнаар тасралтгүй 4 жил хамтран ажиллаж байгаад 2014 оноос эхлэн Хүний нөөцийн менежментийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Салбартаа тасралтгүй 14 дэх жилдээ ажиллаж байна.

Анх 2010 оноос Сургалтын байгууллагуудад Сургалт хөгжлийн чиглэлээр туслах багш хийж эхэлснээс хойш Практик болон Онолыг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх дээр суралцаж түүний дараагаар өөрийн ажлын байранд хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн.

Барилга, Олон улсын байгууллага, Аялал жуучлал, Хоол үйлдвэрлэл, Мэдээлэл технологи, Програм хангамж зэрэг салбарт ажилласан туршлагатай.

Санал болгох сургалтууд