Бүхий л зүйлс энергиэс тогтдог бөгөөд энерги нь ухамсраас тогтдог.
Энерги эерэг, эсвэл сөрөг байх нь сэтгэл зүйн нөлөөлөл, сэтгэл зүйн хөгжлийн илрэл юм. Ихэнхдээ хүмүүс сэтгэлийн тэнцвэрээ олж авах аргаа мэдэхгүй учраас муу энергийн нөлөөнд амархан автдаг. Эрдэм ном сурч байж мэргэжил эзэмшдэг шиг сэтгэл зүйг хөгжүүлж байж тэнцвэртэй болох нөхцөл бүрдэнэ.
Энэхүү хичээлээр:
Хүмүүсийн сэтгэл зүйг эрүүл саруул, эрчим энергитэй, зөв чанартай болгоход сургалтын зорилго чиглэнэ. Сэтгэл зүйгээ тэнцвэртэй болгох мэдлэг, арга барилд суралцах, өөрийнхөө талаар ойлгож мэдэх, алдаа дутагдлаа ойлгож, хүлээн зөвшөөрөх, засаж залруулах, ойр орчин болон нийгэмдээ эерэг нөлөөтэй, зөв хандлагатай болж, сэтгэлээ эрүүлжүүлснээр биеэ эрүүлжүүлж, өөдрөг, эрч хүч дүүрэн байж байгууллагынхаа хөгжил цэцэглэлтэд дорвитой хувь нэмрээ оруулах боломжийг нь нээх зорилготой.