Би юу сурах вэ?
Орчин үеийн бизнесийн ололт амжилт нь хэрэглэгчийн зан төлөв, шийдвэр гаргалт, тархины датаг хэрхэн цуглуулж, дүн шинжилгээ хийхээс ихээхэн хамааралтай болсон. Учир нь хэрэглэгч хэрхэн шийдвэр гаргадаг, юу хүсээд байгааг ярилцлага, асуулга, фокус бүлэг зэрэг уламжлалт судалгааны аргачлалаар илрүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хэрэглэгч өөрөө ч жинхэнээсээ юуг, яагаад хүсээд байгаагаа, хэрхэн шийдвэр гаргаад байгаагаа ухамсартайгаар мэддэггүй, тайлбарлаж чаддаггүйтэй холбоотой. Хэрэглэгчийн өдөр тутмын шийдвэр гаргалтын 98 хувь нь ухамсарлах түвшингөөс дор өрнөдөг гэдгийг тархи судлалын шинжлэх ухаанаар нотолсон. Та бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ онцлог, давуу талаа хэрэглэгчийн үндсэн тархинд хэрхэн хоногшуулах, худалдан авах шийдвэрт нь хэрхэн нөлөөлдөг аргачлалыг сурах болно.
Хичээлийн хөтөлбөр