Бид ашиг олох, хөрөнгөө өсгөх зорилгоор тодорхой нэг хөрөнгөд жишээлбэл хадгаламж, хуримтлал, үнэт цаас, бонд, тэр ч бүү хэл үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийдэг. Хөрөнгө оруулагчид зорилгодоо хүрч хөрөнгийнхөө үнэ цэнийг өсгөж, ашиг олох боломжтой байдаг хэдий ч хөрөнгө оруулалт нь эсрэгээрээ ашиггүй болж, үнэ цэнээ алдах тохиолдол ч цөөнгүй байдаг. Гэхдээ хөрөнгө оруулалт нь ашиггүй болох нь цорын ганц эрсдэл гэж үү? Үүнээс өөр эрсдэл байх боломжтой юу?
Энэхүү хичээлээр бид Монгол улсад анх удаа нэвтрүүлээд байгаа олон улсад өргөн хэрэглэгддэг, санхүүгийн ирээдүйн баталгааг бий болгох зорилго бүхий цоо шинэ үйлчилгээний талаар авч үзэх болно.
Иргэдэд санхүүгийн боловсрол олгох зорилготой. Санхүүгийн боловсрол нь хувь хүний санхүүгийн байдал, ялангуяа ирээдүйн баталгаатай байдалтай шууд холбоотой. Иргэд санхүүгийн мэдлэгээ дээшлүүлснээр илүү оновчтой шийдвэр гаргаж, санхүүгийн тогтвортой байдлаа хадгалах боломжтой болно.