Үйлчилгээний байгууллагад тэр дундаа рестораны үйлчилгээний ажилтанд (зөөгч, бармен, бариста, бартендер, зохион байгуулагч) анх ажилд орохдоо зайлшгүй мэдэж байх, эзэмшвэл зохих зүйлс бол:
- Үйлчилгээ гэж юу вэ?
- Үйлчилгээний ажилтан ажилд өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ?
- Инээмсэглэл ямар ач холбогдолтой вэ?
- Ажил үйлчилгээний явцад зочинтой яаж харилцах ёстой вэ?
- Рестораны ажилтнууд тэр дундаа гал тогоо болон заалны ажилтнууд хэрхэн хамтарч ажиллаж амжилтад хүрэх вэ? зэрэг байдаг.
СУРГАЛТЫН АГУУЛГА
- Хооллох хэрэгцээгээ хангах болон хоолны үйлчилгээ авахын ялгаа
- Үйлчилгээ гэж юуг хэлдэг вэ?
- Рестораны үйлчилгээнд ямар зүйлсийг хамруулж үзэх вэ?
- Зочны сэтгэл ханамж гэж юу вэ? Хэрхэн зочноо сэтгэл ханамжтай байлгах вэ?
- Үйлчилгээний ажилтан хүн дүр төрхөө хэрхэн бүрдүүлэх вэ? Ямар шаардлагууд тавигддаг вэ?
- Инээмсэглэлийн ач тус, хэрхэн зөв инээмсэглэх вэ?
- Зочны анхны сэтгэгдэл, түүний ач холбогдол юу вэ?
- Зочдын зан төлөв тэдгээрийн зан төлөвт нийцүүлэн хэрхэн харилцах вэ?
- Хоол хүлээн авах үеийн чанарын шинжилгээ гэж юу вэ?