Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж, нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй ууган үйлдвэрлэгч АПУ ХК-ийн Сүүний үйлдвэр нь 2006 оноос Цэвэр сүү брэндийг Шинэ Зеланд Улсын технологиор үйлдвэрлэж эхэлсэн.
2014 онд АПУ компани нэгэн түүхэн ач холбогдолтой чухал шийдвэр гаргасан нь эх орныхоо мал аж ахуйн онцлог, давуу талд түшиглэн сүү боловсруулах автоматжуулсан үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр байгуулах байлаа. Ийнхүү тус компани нь Дэлхийд тэргүүлэгч Герман Улсын GEA брэндийн тоног төхөөрөмж бүхий боловсруулах хэсэг болон Швед Улсын Tetra Pak, Ecolean савлах шугам, Япон Улсын Elopak, EHEDG буюу Европын Холбооны сүү боловсруулах үйлдвэрийн стандартын дагуу баригдсан, бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий хамгийн сүүлийн дэвшилтэд үйлдвэрийг ашиглалтад оруулсан түүхтэй.
2017 оны 11 дүгээр сард бие даан тусдаа хуулийн этгээд болсон бөгөөд АПУ ХК-ийн 100% охин компани болох АПУ ДЭЙРИ ХХК үүсгэн байгуулагдсан. Бид Цэвэр сүү, Сайн, Дээж, Goodvibe, Монгол, Pro+ зэрэг 10 брэндийн 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Дэлхийд танигдах эрхэм Монгол хүмүний оюун чадвар, ур ухаан, шинэчлэл, тогтвортой хөгжлийн ундарга байя.
Шинэ санаачилга, бүтээх тэмүүллээр, урлаж буй бүхэндээ үргэлж сэтгэлээ шингээнэ
ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ
1. Хүнсний үйлдвэрлэл
2.
3.
Таних эрмэлзлэл Үнэн чанар Бүтээлч чадвар Хүнлэгсэтгэл
2017
490