“Баатарван Транс” ХХК–д АМГТГ-аас Өмнөговь аймгийн Гурвантэс сум Бага-Овоо багийн нутаг дэвсгэрт орших “Гүн” нэртэй газарт 2017 оны 06 сарын 29-ний өдөр MV-020855 дугаар бүхий 131 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөлийг 30 жилийн хугацаатай олгосон. Хас агуулсан конгломерат ордын ашиглалтын үйл ажиллагааг 2018 оны 04 сараас хэрэгжүүлж эхэлсэн.
ЭРХЭМ ЗОРИЛГО: Монголын баялгийг үнэ цэнэтэй болгох.
АЛСЫН ХАРАА: 2025 онд байгалийн засаагүй хас чулуугаар гоёл чимэглэл болон өнгөлгөөний шахмал хавтанг эх орондоо үйлдвэрлэн, олон улсын зах зээлд эдийн засгийн үр өгөөжтэй инновацийн бүтээгдэхүүн экспортлоно.
''Баатарван Транс''ХХК нь нийт 200 гаруй ажилтантай. Уурхайн бүс нь 150 гаруй ажилтнуудаас бүрдэх бөгөөд үүнээс орон нутгийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангах үүднээс “Тост Шарга Морьт” орон нутгийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд 30%-ийг бүрдүүлэн ашиглалтын үйл ажиллагаанд хамтран ажиллаж байна.
Чулууны хэрэглээ: Улаан хасыг чулууны соёл өндөр хөгжсөн Ази, Европ тэр дундаа Католик шашинтай улс орнууд бие махбодын ба оюун санааны хүчирхэг хамгаалалт болгож, эр зориг, хүч чадал, мэргэн ухаан, арга билиг тэнцвэржүүлэгч байдлыг бэлгэддэг. Мөн тансаг зэрэглэлийн барилгын дотоод интерьерийн өнгөлгөөний материал болгон ашиглаж байна.
1. Уул уурхай
2.
3.
2011
200