Алко групп нь 2003 оноос гадаад худалдаа, спирт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай хамт олон нь технологийн асар их хурдацтай хөгжилийн энэ үед нийгмийн өмнө хүлээсэн өндөр хариуцлагаа бүрэн ухамсарлаж сэтгэл зүрхээрээ өөрөө өөрсдийгөө дайчлан идэвхи зүтгэл гарган ажиллаж, технологийн хатуу горимыг ягштал баримтлан "Хэзээд чанарыг эрхэмлэнэ, хэрэглэгчдээ дээдлэнэ' уриан доор нэгдэн ажиллаж ирсэн нь бидний амжилтын үндэс юм. Үйлдвэрийн үндсэн түүхий эд болох шилмэл сортын улаан буудайн чанар болон аюулгүйн баталгааг бүрэн хангах зорилгоор 1000 тн-ийн багтаамжтай 'Сило' буюу буудай хадгалах төхөөрөмжийг ашиглаж байна. Спиртийн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, исгэлтийн чанарыг дээшлүүлснээр 'Альфа' буюу хамгийн дээд зэрэглэлийн спиртийг үйлдвэрлэж, хаягдал бүтээгдэхүүнээрээ экологийн цэвэр бүтээгдэхүүн болох багсармал малын тэжээлийг үйлдвэрлэн хөдөөгийн малчиддаа нийлүүлж байна.
Манай охин компаниуд болох Би Цэ Трейд ХХК, Алко Продлайн ХХК, Ай Эм Мэн ХХК зэрэг компаниуд үйлдвэрлэл, борлуулалт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
1. Хүнсний үйлдвэрлэл
2.
3.
2005
40