Манай газар нь иргэн, даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ худалдан авагч, хэрэглэгч, үйлчлүүлэгч төвтэй, нийгмийн хариуцлага бүхий эрүүл мэндийн даатгалын бие даасан тогтолцоог бүрдүүлэх, даатгуулагчийн эрхийг дээдэлж, даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах, байгууллагын дотоод, гадаад харилцааг өргөжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалан даатгуулагч төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, эрүүл мэндийн даатгалын мэдээллийн цахим сүлжээг үндэсний хэмжээнд нэвтрүүлж, мэдээллийн цахим сан бүрдүүлэх, системийн аюулгүй найдвартай байдлыг хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус газрын Мэдээллийн технологийн хэлтэс нь дээрх чиг үүргийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын мэдээллийн технологийн үйл ажиллагааг техник хангамж, програм хангамж, өгөгдлийн санг хариуцан, хэрэгжилтийг хянах, шинэ дэвшилтэт технологийн нэвтрүүлэлтийг дэмжих, сонгон шалгаруулалт, гэрээлэлт, чанарын болон төлбөрийн хяналтыг цахимаар гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх, төлбөр тооцоог автоматжуулах, өгөгдөл дээр тулгуурласан суурь тоон үзүүлэлтүүдийг гаргаж, мэдээнд дүн шинжилгээ хийх, статистикийн үзүүлэлтүүдийг бодож гаргах, олон нийтийг тоон мэдээллээр хангах, даатгуулагч, эрүүл мэндийн байгууллага, мэдээллийн технологийн байгууллагуудаас цахим үйл ажиллагааны талаар ирсэн санал, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих, мэдээллээр хангах, шийдвэрлэлтийг тайлагнах үүргийг гүйцэтгэн ажилладаг.
Монгол хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын тогтвортой санг бүрдүүлэн, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авдаг үйлчлүүлэгч төвтэй, нийгмийн хариуцлага бүхий менежментийг хэрэгжүүлэхэд оршино.
1. Төрийн байгууллага, Төрийн өмчит компани
2.
3.
2018
170