“Энхийн Шүүдэр” ХХКомпани нь 2016 оны 1-р сараас эхлэн хэвийн ажиллаж дуслын шингэн эмийг дотоодын зах зээлд гаргаад эхэлсэн билээ. Жилдээ 8 сая уут үйлдвэрлэх хүчин чадал бүхий тус үйлдвэр хамгийн сүүлийн үеийн дуслын шингэн эмийн үйлдвэрийн технологийг ашиглаж байгаа ба бүтээгдэхүүн нь дотоодын эрүүл ахуйн норм стандартын шаардлагыг хангахаас гадна олон улсын GMP стандартын үзүүлэлтэнд бүрэн нийцэж байгаа, ашиглаж буй материал, уутны дизайн, хэрэглээгээр бусад гадаад, дотоодын үйлдвэрлэгч нараас ихээхэн ялгаатай үйлдвэр юм.
”Нахиа” ХХКомпани, “Мөнхийн Тун” ХХКомпани, “Цомбо” ХХКомпани, “Эмийн Үйлдвэр” ХХКомпани болон “Монос Групп” ХХКомпани зэрэг манай улсын хамгийн том эм үйлдвэрлэгч нар энэхүү үйлдвэрлэлийг санаачлан хөрөнгө оруулсан бөгөөд өөрийн хуримтлуулсан туршлага, мэргэжлийн ур чадвар, борлуулалтын сүлжээгээ ашиглаж байгаа учир манай бүтээгдэхүүн ЭХНБ, хувийн болон улсын эмнэлэг, эмийн сангуудаар өргөнөөр борлогдож маш богино хугацаанд зах зээлд өөрийн байр сууриа эзлээд байна.
Чанартай, баталгаатай, аюулгүй бүтээгдэхүүн, найдвартай ханган нийлүүлэлт
1. Үйлдвэрлэл
2.
3.
2015
80