Эрчим сүлжээ ХХК нь анх 2004 оны 4 дүгээр сарын 1-нд Цахилгаан эрчим хүчний түгээлт борлуулалтын “Цахилгаан Түгээх Сүлжээ” хэлтэс, “Эрчим Технологийн Төв” цахилгааны электрон тоолуурын хяналт шалгалт, баталгаажуулалт, засвар үйлчилгээний “Тоолуур хэмжүүрийн Хэлтэс” нэгжүүдтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа өргөжин тэлсээр 2017 оноос эхлэн бие даасан бүтэцтэйгээр нийт 80 гаруй бакалавраас дээш зэрэгтэй инженер техникийн ажилтан, ажиллагчидтайгаар ажиллаж байна.
Үндсэн үйл ажиллагааны чиглэл
ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ТҮГЭЭХ, ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД
Манай компани нь Улаанбаатар, Зүүнхараа хотын нийт 3000 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг эрчим хүчээр найдвартай тасралтгүй ханган ажиллаж байгаа юм.
Жилд дундажаар 93 сая кВтц цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулдаг.
ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА УГСРАЛТЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД
Манай компани нь эрчим хүчний 220кВ болон түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, бусад дагалдах ажил үйлчилгээг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн хүрээнд олон төслүүдийг гүйцэтгэж амжилттай хэрэгжүүлсэн.
Бид өнөөдрийг хүртэлх хугацаандаа 0.4кВ–оос 35кВ хүртэл хүчдэлийн түвшинд орчин үеийн шийдэл бүхий орон сууцны хотхон, үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэж байсан бөгөөд Монгол Улсынхаа анхдагч болж байсан олон томоохон бүтээн байгуулалтанд оролцон хувь нэмэрээ оруулсан билээ.
Эрчим сүлжээ ХХК-ийн оролцсон томоохон төслүүдээс дурьдвал:
•18 мВт-ын Ухаа худагийн цахилгаан станцын цахилгаан хангамж, автоматжуулалт, ил хуваарилах байгууламжийн угсралт суурилуулалт,
•Ухаа худагийн уурхайн ус хангамжийн 10, 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/10кВ-ын дэд станцын барилга угсралтын ажлууд,
• “Мандалговь-Тавантолгой-Оюутолгой” 220кВ-ын 66 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, “Тавантолгой” 220/110/35кВ-ын дэд станц болон “Оюутолгой“220/110/35кВ-ын дэд станцын барилга угсралтын ажил.
•Тавантолгой дэд станцаас Ухаа худагийн төв дэд станц хүртэл 110кВ-ын 14 км хоер хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил,
•Сумдын цахилгаанжуулалт төслүүдийн хүрээнд БНХАУ-ын Такашикен боомтоос Ховд аймгийн Булган сумын 35кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Ховд аймгийн Манхан-Мөнххайрханы 15кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Дундговь аймгийн Хулд-Өлзийтийн 15кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Баянхонгор аймгийн Баян-Овоо-Галуутын 15кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлуудыг амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өгсөн болно.
Дэлхийн шилдэг технологитой Эрчим сүлжээ байх
Амжилтыг гэрэлтүүлнэ
1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж
2.
3.
Бид шинийг эрэлхийлэгч, манлайлагч, үнэнч шударга, өөриймсөг сэтгэлгээтэй, нийтэч, нээлттэй, тасралтгүй хөгжиж, тогтвортой хөгжил ба аюулгүй байдлыг эрхэмлэдэг.
2004
100