Цагаансуваргын хүдрийн ил уурхай, уулын баяжуулах үйлдвэр болон катодын зэсийн төслийн хүрээнд 1,300 гаруй хүн байнгын ажлын байраар хангагдаж, 100-150 туслан гүйцэтгэгч компаниар дамжуулан 5,000-7,500 ажлын байр шинээр бий болно. Мөн улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар 150 сая ам.доллар буюу Монгол улсад нийт 4 тэрбум ам.долларын татвар хураамжийн орлого төвлөрүүлэх боломжтой төсөл юм.Өөрөөр хэлбэл, төр хөрөнгө оруулалт хийлгүйгээр Цагаансуварга төслийн үр ашгийн 57-60 орчим хувийг албан татвар, төлбөр, хураамж хэлбэрээр хүртэх боломжтой.Энэ нь Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл, валютын ханшийн тогтворжуулалт, эдийн засгийн өсөлтөд томоохон дэмжлэг болох юм.Түүнчлэн сум, орон нутгийн хөгжлийн хүрээнд Дорноговь аймгийн Мандах сумын төвийн захиргааны байр, эмнэлэг, сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын төвийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах төлөвлөгөөтэй.
Дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр үнэ цэнийг бүтээнэ
Хариуцлагатай, шинэлэг хөгжлийг эрэлхийлнэ
Бүтээгч Монголын Төлөө
1. Уул уурхай
2.
3.
Дэлхийд тэргүүлэх технологи, арга барил эзэмшсэн чадварлаг, эвсэг хамт олныг бүрдүүлнэ
2014
1200