"Дэлхийн мэдлэг" академи нь 1998 онд байгуулагдсан цагаасаа математикийн хичээлийн заах арга зүйн стандартыг дээшлүүлэх, Монгол хүүхдийн оюуны чадамжийг дэлхийн түвшинд хүргэхийн төлөө ажилласаар эдүгээ 25 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Бид хүүхэд, залуусыг Кэмбрижийн хөтөлбөртэй сургууль, ЭЕШ болон олон улсын шилдэг их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтад математик, англи хэлний хичээлүүдээр бэлтгэж өдийг хүртэл давхардсан тоогоор 25 мянга орчим суралцагчдыг амжилттайгаар төгсгөөд байна. Бидний 25 жилийн туршлагад суурилсан сонгомол хөтөлбөр нь хүүхдийн оюуны болон сэтгэлгээний цар хүрээг богино хугацаанд тэлж өгдгөөрөө онцлогтой. Цаашид хүүхдүүдийн математикийн хичээлийн хоцрогдлыг арилгахын төлөө шамдан ажиллаж, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын элсэлтэд өөрийн мэдлэгээрээ тэнцэх, тэтэглэгт хүрэх, бага зардлаар суралцах гарцуудыг хүүхэд, залууст нээж өгсөөр байх болно.
ДЭЛХИЙН ИРЭЭДҮЙД БЭЛДЭНЭ
Монгол хүний оюуны чадамжийг дэлхийд таниулах, үнэлэмжийг нэмэгдүүлэх нь бидний эрхэм зорилго
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
2.
3.
1998
20