Техник технологийн дээд сургууль анх 1984 онд Барилгын 5-р ТМС нэртэйгээр байгуулагдсан. Манай сургууль байгуулагдсан цагаасаа хойш нийт 12400 инженер, техникийн ажилтан бэлтгэн гаргаж улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Бид шаталсан сургалтын тогтолцоогоор дамжуулан барилга, архитектур, зам гүүр, сантехник, механик, цахилгаан хангамж, хүнсний технологи зэрэг мэргэжлээр мэргэжилтэй ажилтан, техникч болон инженерийн боловсрол олгож байна.
Техник технологи эрчимтэй хөгжиж буй даяаршлын өнөө үед
ХҮНЛЭГ - хүнлэг энэрэнгүй, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг,
ОЮУНЛАГ - өргөн мэдлэг, өндөр боловсрол, өв тэгш хүмүүжилтэй,
УХААЛАГ - санаачилгатай, сахилгатай, сэтгэлтэй МОНГОЛ ИНЖЕНЕРИЙГ сурган хүмүүжүүлэх нь бидний эрхэм зорилго юм.
Та бүхнийг тогтвортой ажлын байранд ажилсаг, найрсаг, бүтээлч, чадварлаг хамт олон урьж байна.
“Шаталсан сургалтын тогтолцооны жишгийг тодорхойлогч үндэсний тэргүүлэгч сургууль болох"
Техник технологийн салбарын үнэ цэнтэй мэргэжилтэн бэлтгэх
Бидний сургалт таны ирээдүй
1. Боловсрол, Шинжлэх ухаан
2.
3.
1984
200