Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ) нь Монгол Улсад 1992 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн, дэлхий дахинаа ардчиллыг хөгжүүлэх зорилготой нам бус, ашгийн төлөө бус байгууллага юм.Тус байгууллага Монгол Улсад парламентын тогтолцоог хөгжүүлэх, улс төрийн намуудыг чадавхжуулах, сонгуулийн тогтолцоог сайжруулах,иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргагчдад ажил хэрэгч байдлаар хүргэх, улс төрийн үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх, хараат бус чанартай мэдээ мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэрэг олон санаачлагыг төр, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллаж ирсэн.
БНОУХ нь 1983 онд үүсгэн байгуулагдсан ба ардчилал, эрх чөлөө, олон нийтэд тулгуурласан хөгжил болон эрх зүйт ёсыг дэлхий дахинаа хөгжүүлэхийн төлөө ажилладаг билээ. БНОУХ-гийн хөтөлбөрүүд нь нам бус бөгөөд эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол бүхий хувь хүний эрх чөлөө, тэгш боломжийг хөгжүүлэх зарчмыг баримталдаг. БНОУХ нь дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар Ардчиллын шинэ үе болонЭмэгтэйчүүдийн ардчиллын сүлжээний хамт 80 гаруй улсад идэвхтэй ажиллаж байна.
1. Олон улсын байгууллага, Суурин төлөөлөгчийн газар
2.
3.
1992
10