“Ланд Овнер” ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд байгалийн нөөцийн менежмент, хот төлөвлөлт, газрын харилцааны чиглэлээр 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай компанийн эрхэм зорилго нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг судлах, тэдгээр салбаруудад мэдлэг, инновацийг нэвтрүүлэх замаар улс орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулахад чиглэнэ.
Хөгжилд чиглэсэн судалгааг өргөжүүлж, олон нийт, төр хувийн хэвшлийн байгууллагуудад шинжлэх ухаан, технологи, сургалтын үйлчилгээ үзүүлэх замаар Монгол Улсын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах салбар дундын судалгаа, эрдэм шинжилгээний агуулгатай мэргэжлийн байгууллага болно.
Газар, газраас үүдэлтэй нөөц баялгийг зохистой ашиглалт, хамгаалахад чиглэсэн, шинжлэх ухааны арга зүйд суурилсан мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Хот төлөвлөлт, газрын менежмент, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бүрдүүлэхэд шаардлагатай технологи, инновацыг турших, нэвтрүүлэх, дамжуулах Даян дэлхийн өөрчлөлт байгалийн нөөц, баялаг болон хүн амын амьдрал ахуйд үзүүлэх нөлөөг судлах, үнэлэх, зураглах;
Судалгаанд суурилсан гүйцэтгэл, Чанарыг эрхэмлэсэн хамт олон
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
2.
3.
Бидний үнэт зүйлс бол хүний нөөц, мэдлэг, туршлага, хариуцлага юм. Бид судалгаа, зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаандаа тэнцвэрт байдал, мэдээллийн хүртээмж, оролцооны нээлттэй орчныг бүрдүүлэн ажилладаг. Салбар дундын эрдэм шинжилгээ, зөвлөх үйлчилгээний мэргэжлийн байгууллагын хувьд бид өөрийн болон хамтран ажиллаж буй талуудын чадавхыг дэмжих, бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлийг баримталдаг болно.
2009
30