ЛХАМУР брэндийг нэг хүн гэрээсээ гарааны бизнес болгон эхлүүлж байсан бол өдгөө борлуулалт, үйлдвэрлэл гээд бүхий л талаараа жижиг дунд үйлдвэрийн хэмжээнд хүрсэн 40 гаруй ажилтантай Үндэсний үйлдвэрлэгч болоод байна.
Бид үүсгэн Байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын газрын дээрх баялгийг түүхий эдээ болгон бүхий л төрлийн арьсанд зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнийг Монголын төдийгүй Дэлхийн хэрэглэгчдэд нэмүү өртөг шингээн гар аргаар үйлдвэрлэн "Дэлхийд танигдсан Монгол Брэнд" болохоор ажилласаар байна .
Бид бүтээгдэхүүнийхээ чанарт бүхий л анхаарлаа хандуулж ирсэн бөгөөд 100 % байгалийн гаралтай , химийн нэмэлт ороогүй , хүний арьсанд нөлөөгүй80 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг монголдоо үйлдвэрлэж байна .
ЛХАМУР нь чанартай бүтээгдэхүүн, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаагаараа танигдсан ба NHK World, Deutsche Welle, болон Forbes зэрэг олон улсын томоохон нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд биднийг онцолж байсан. Бид өдийг хүртэл олон шагнал урамшуулал авч байсан ба 2016 оны “Азийн шилдэг нийгмийн хариуцлагатай жижиг, дунд бизнес”, Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) болон Олон улсын худалдааны танхимаас санаачилсан ‘Open to Export’ тэмцээнээс тусгай шагналыг авч байсан
Дэлхийд алдартай Монголын байгалийн гаралтай арьс арчилгааны брэнд болох
Сэтгэлээсээ, бүтээмж өндөртэй, зөв хандлагатай, мэдрэмжтэй
1. Үйлдвэрлэл
2.
3.
2014
50