Өрхийн хэрэглээний 5кВт-н нарны цахилгаан үүсгүүр
Solax брэндийн H1-Hybrid-5.0 төхөөрөмж нь нэг өрхийн буюу жижиг аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах хүчин чадалтай, төвийн эрчим хүчний системтэй хосолж ашиглах боломжтой нарны цахилгаан үүсгүүр юм.
6кВт хүчин чадал бүхий нарны дэлгэцийн хамт хоногт 10кВт*цаг-аас 15кВт*цаг хэмжээний цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангаж чадна. Батарейн багтаамж нь шөнийн цагт дангаараа 5кВт*цаг хэрэглээг хангана.
Шаардлагатай тохиолдолд батарейн багтаамжийг 12кВт*цаг хүртэл хэмжээнд нэмэгдүүлэх боломжтой.
Малчин компаний ажилчид SOLAX брэндийн H1-Hybrid-5.0 төхөөрөмжийг суурилуулж, бүрэн ашиглалтад оруулан хэрэглэгчдээ хүлээлгэн өглөө.