Максима Медиа ХХК нь медиа мониторинг, телевиз үзэлтийн судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Харилцагчдын бизнесийн хөгжилд болон чухал шийдвэр гаргахад шаардлагатай бодит, үнэн зөв судалгаа, мониторингийн мэдээллийг цаг тухайд нь нийлүүлэх явдал бол манай компанийн гол зорилт юм.
Бид дараах үндсэн үйлчилгээ үзүүлдэг. Үүнд:
- Телевиз Үзэлтийн Судалгаа - Улаанбаатар хотын телевиз үзэгчийг төлөөлөх түүвэр өрхүүдэд пиплметр төхөөрөмж суурилуулан өдөр бүр мэдээлэл цуглуулах замаар телевиз үзэлтийн байдлыг тогтмол хэмждэг. Энэхүү технологийг Английн Кантар Медиа компанитай хамтран 2012 онд Монгол улсад анх удаа нэвтрүүлсэн. Энэ үйлчилгээ нь ТВ сувгууд өөрийн хөтөлбөрийн бодлого, стратегийг оновчтой боловсруулах, зар сурталчилгаа нийлүүлэгчид реклам цацалтын үр дүнгээ хэмжих, өрсөлдөгчөө судлах, бодит төлөвлөлт хийхболомжийг олгодог.
- Медиа мониторинг
- Контент мониторинг - ТВ, вэб хуудас, сонин сэтгүүлээр цацагдсан мэдээ, мэдээллийг шуурхай бүртгэж, нэгдсэн сан бүрдүүлдэг.Захиалагч өөрт хэрэгтэй мэдээллийг дамжуулсан медиа хэрэгсэл, товч агуулга, холбогдох үйл явдал, үнэлгээ, эх сурвалж, мэдээллийн хэмжээ зэрэг нарийвчилсан үзүүлэлттэйгээр (код) тайлан хэлбэрээр хүлээн авах боломжтой.
- Зар сурталчилгааны мониторинг - Улаанбаатар хотод цацагдаж буй 60 гаруй ТВ сувгийн нэвтрүүлэг, зар сурталчилгааг нэг бүрчлэн бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлдэг. Харилцагч ТВ зар сурталчилгааны зах зээлийн мэдээлэл, зар сурталчилгааны бүртгэл зэргийг шуурхай хүлээн авах боломжтой.