Нарансмарт компани нь 1997 онд үүсгэн байгуулагдсан. Монголын анхны хувийн хэвшлийн арьс ширэн бүтээгдэхүүн, савхин эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэг бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа 20 гаруй жил тасралтгүй явуулж улсын эдийн засаг, хөнгөн үйлдвэрийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсаар ирсэн үндэсний үйлдвэрлэгч компани юм.
Тус компани нь үйлдвэрлэлийн түүхий эд, үндсэн туслах материалуудаа БНСУ-аас импортолдог бөгөөд мэргэжлийн туршлагатай дизайнер, технологич, оёдолчин, эсгүүрчин, зэрэг чадварлаг хамт олон боловсруулсан арьсаар өвөрмөц хийц дизайн бүхий чанартай төрөл бүрийн савхин хувцас, цүнх, бээлий, зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон үйлдвэрийн байранд чанар стандартын дагуу аж ахуй нэгж хувь хүний захиалгаар тус тус үйлдвэрлэдэг.
Мөн бүтээгдэхүүнээ өөрийн орны хэрэглэгчдэд нийлүүлэхийн зэрэгцээ БНХАУ, ОХУ, БНСУ, Япон зэрэг олон улсын зах зээлд экспортолж, 2007-2018 онд ОХУ-ын Москва, БНСУ-ын Сөүл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа зэрэг хотуудад зохион байгуулагддаг “ БОХАН”, “БАЙКАЛ ЭКСПО”, МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ зэрэг Олон улсын үзэсгэлэн яармагт тогтмол амжилттай оролцож ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН зэрэг шагналуудыг тус тус хүртсэн.
1. Оёдол, сүлжмэл, ноос ноолуурын үйлдвэрлэл
2.
3.
1997
10