2000 онд ШУА-ийн ерөнхийлөгч академич агсан Б.Энхтүвшин, академич Г.Чулуунбаатар, доктор Ё.Цэгмэд нарын санаачлагаар Шинэ иргэншил дээд сургууль үүсгэн байгуулагдан бакалаврын болон магистрын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. 2005, 2010 онд магадлан итгэмжлэгдсэн, 2012 онд аттестатчилагдсан. 2006 онд нийгмийн ухаан, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лицей ангийг нээж, энэ лицей ангийн суурин дээр Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг байгуулан шаталсан сургалтын эхлэлийг тавьсан.
Шинэ иргэншил МСҮТ-ийг БСШУ-ны (хуучин нэрээр) сайдын 2007 оны 12-р сарын 04-ны өдрийн 458 тоот тушаалаар байгуулж, 2008-2009 оны хичээлийн жилээс 4 мэргэжлээр ажилтан бэлтгэх анхны мэргэжлийн ангиудыг нээж хичээллүүлсэн.
Шинэ Иргэншил ДС/МСҮТ-ийн Удирдах зөвлөлийн хамтарсан хурлын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 тогтоолоор Шинэ Иргэншил дээд сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах тухай хүсэлтийг БШУЯ-д гаргаж, Шинэ Иргэншил МСҮТ-ийн үйл ажиллагааг “Шинэ Иргэншил” Политехник коллеж болгон шинэчилсэн зохион байгуулалтаар ажиллуулж одоо 8 үндсэн мэргэжлээр, 175 суралцагчийг элсүүлэн, дунджаар 450 суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.
Дотоод гадаадын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн сургалт-үйлдвэрлэл-туршилтын цогцолбор сургууль болох
Хөгжих-Ажиллах-Амьдрах-Нийгэмших /ХААН/ чадварыг өндөр түвшинд эзэмшүүлэхэд оршино.
Шинэ Иргэншил Шинэ Алхаа
1. Боловсрол, Шинжлэх ухаан
2.
3.
Зорилготоай суралцагч Зөв төлөвшил Чадвралаг багш Чанартай сургалт
2000
50