Обортеч Монголиа ХХК нь блокчейн технологид суурилсан мэдээлэл солилцох цахим системийг Монголын ложистикийн салбарт нэвтрүүлэх зорилгоор 2019 онд үүсгэн байгуулагдсан.Нийлүүлэлтийн сүлжээ, ложистикийн салбарт технологи, мэдлэг, мэдээлэл солилцох арга хэлбэрийн хувьд өөр хоорондоо харилцан адилгүй олон төрлийн тоглогч байдаг. Гэвч бүгдэд нь нэг ижил асуудал тулгарч буй нь бизнесийн цахим харилцааны оновчтой шийдэл. Уламжлалт төвлөрсөн систем буюу бүх мэдээлэл нь аль нэг компани, байгууллагын нэг серверт хадгалагддаг систем нь тус серверийн үйл ажиллагаа доголдох, эсвэл тухайн байгууллага нь мэдээллийг өөрт ашигтайгаар өөрчлөх, бусад хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр харах зэрэг эрсдэлтэй байдаг. Үүнийг блокчейн системд оруулснаар мэдээллийн урсгалын нэг стандарт, формат бий болж, олон асуудлыг нэг дор шийдэх боломжтой болж байгаа юм.
Тэгш оролцоог технологиор
1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо
2.
3.
2019
10