Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Очир ММИ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Очир ММИ ХХК 2024 оны 4 сард байгуулагдсан ба Үндсэн үйл ажиллагааны чиглэл нь хоол үйлдвэрлэл юм.

Уг ондоо өөрсдийн эхний ресторан болох Оффис грилл бар-г нээн үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар байна.

Байгууллагын үүсгэн байгуулагч нь өөрөө АНУ 5 жил Монголдоо 2013 оноос хойш хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан арвин туршлагатай.

Бид өөрсдийн үнэ цэнэ бүхий 7 зүйлийг ажилдаа мөрдлөг болгож ажилладаг ба зарим хэсгээс нь дурдвал

ЦАГТАА

Ажил эхлэх, тарах гэх мэт төлөвлөсөн, товолсон ажил ЯГ ЦАГТАА эхэлж ЦАГТАА дуусах нь компанийн баримтлах ёстой ЧУХАЛ СОЁЛ бөгөөд ажилтан цагтаа тарсандаа гэмшилгүй, цагтаа ирсэндээ баярлан харин АЖИЛЛАХ ЦАГТАА хамгийн ӨНДӨР бүтээмжээр ажиллаж байх нь илүү үр өгөөжтэй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Тиймд ЦАГТАА ирж, ЦАГТАА тарж бас АЖИЛЛАХ ЦАГТАА доорх бусад ҮНЭ ЦЭНЭ бүхий зүйлсийг даган мөрдөж ажиллах ёстой.

ХҮНДЭТГЭЛ

ЭЕЛДЭГ БАЙДАЛ, БУСДЫГ ХҮНДЛЭХ ХҮНДЛЭЛ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БОЛОН АЖЛЫН ХАМТ ОЛНЫ САЙН САЙХАН-ы төлөө ҮНЭН СЭТГЭЛЭЭР ХАНДАХ ХАНДЛАГА нь үйлчилгээний салбарын ГОЛ ЦӨМ байдаг.

ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ

Буруу зөвийг ухамсарлах чадвартай байх ба хүний амьдралын ёс зүйн хэм хэмжээг ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ПРОЦЕССИЙН бүхий л хэсэгт мөрдлөгө болгох ба ХУДАЛ ҮГ ХЭЛЭХ, ХУЛГАЙ ХИЙХ, ХУУРАН МЭХЛЭХ зэрэг ёс бус үйлдлийг ажлын байранд ҮЛ ЗӨВШӨӨРӨХ.

ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ

ҮЙЛЧИЛГЭЭ болон ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ПРОЦЕССИЙН бүхий л үе шатуудад өөрийн хийж байгаа ажилдаа бүрэн ЭЗЭН БОЛОХ ажилдаа хариуцлагатай хандах байдал, The OFFICE рестораны үйл ажиллагааны бүхий л СТАНДАРТУУДЫГ ХҮНДЭТГЭЖ, АЛСЫН ХАРАА ХЭТИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТОД үнэнч байх.

  • Алсын хараа

    Хоол үйлдвэрлэлийн Хүнсний аюулгүй байдлын стандарыг байнгад чанарыг өндөр түвшинд хангаж, үйлчилгээний ГАЙХАЛТАЙ стандартыг үргэлж мөрдөн ажилладаг, байгууллагын дотоод уур амьсгалыг эрүүл мэргэжлийн түвшинд хадгалж, ажилтны сэтгэл ханамж дээр суурилан өндөр өгөөжийг баг хамт олноороо хүртдэг Үлгэр жишээ Монголдоо тэргүүлэгч ресторан, зоогийн газрын толгойлогч компани болох.

  • Эрхэм зорилго

    Эрүүл аюулгүй хоол хүнсийг ГАЙХАЛТАЙ үйлчилгээгээр хүргэдэг Хэрэглэгчээ хайрлаж Хамт олноо хүндэтгэж Өндөр бүтээмжтэй, ажил амьдралын тэнцвэрээ хадгалсан Бусдын хүсэмжит шилдэг хамт олон болох

  • Уриа

    Feel the Difference

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2024

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороолол, Туул гудамж, 70Б

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.