Манай Олула сургууль нь ТомЁ-оос гаргаж буй 2 дах салбар сургууль болон нээгдэж байна. Бид шинэ үеийн боловсролтой, энэрэнгүй, хариуцлагатай дэлхийн иргэнийг бэлтгэх зорилготой бөгөөд сургалтын хөтөлбөр нь уламжлалт болон орчин цагийн технологи, хос хэлний чадвар, ирээдүйн манлайлагчдад тохирох шинэ ур чадваруудыг суулгах арга барилыг хослуулсан ТомЁ хөтөлбөрийг бий болгосноороо онцлогтой. Сургууль маань хотын төвийн завгүй амьдралын хэв маяг бүхий бүсэд байрладаг, энэ онцлог нь сурагчдад амьдралын шинэ хэмнэлд, ойр тойрны бизнесийн болон боловсролын орчны өөрчлөлтийг хурдан мэдэрч сурагчдын сурах арга барилд эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна.
Олула сургууль нь 21-р зууны түүчээлэгч сурагчдыг сурган хүмүүжүүлэх зорилгын төлөө чадварлаг багш боловсон хүчинг тасралтгүй хөгжүүлж, ОУ-н стандартад нийцсэн шинэлэг хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх замаар Монголын боловсролын салбарт жишиг болно.
Эерэг өөрчлөлтийг түүчээлнэ
1. Боловсрол, Шинжлэх ухаан
2.
3.
2023
70