Омни тех ХХК нь мэдээллийн технологийн салбарын өнөөгийн түүхийг бичилцсэн инженер залуучуудын үүсгэн байгуулсан компани юм. OmniWay "Таны санхүүгийн туслах" зээлийн платформыг зах зээлд нэвтрүүлсэн ба бидний анхны харилцагч компани нь Номин холдинг юм. Ингэснээр Монголын томоохон сүлжээ их дэлгүүрээр үйлчлүүлээд худалдан авах бараа бүтээгдэхүүнээ сонгож сагслаад санхүүгийн асуудал үүссэн тохиолдолд кассан дээр шууд зээл авч шийдвэрлэх боломжтой болсон гэсэн үг юм. Энэ мэтчилэн бид өнөөдөр Монголын томоохон бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаад байна.
Энэхүү платформыг улам төгөлдөржүүлэх, холбоотой дэд төслүүдийг хэрэгжүүлэх, энэхүү платформоор дамжуулан үзүүлж буй үйлчилгээний чанарыг улам сайжруулах, харилцагчдынхаа бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн санхүүгийн туслах байж санхүүгийн шинэ боломжуудыг ухаалгаар удирдахад нь туслах зорилгоор шинэ шинэлэг соёлыг бүтээж, ажилтандаа ээлтэй засаглалыг тогтоохоор ажиллаж байна.
Таны санхүүгийн туслах
1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо
2.
3.
2020
20