ФармаВишн нь Европын улсуудын эмийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн нийлүүлэлт болон маркетингийн үйл ажиллагаа эрхэлдэг Компани юм.
Бидний хамтран ажилладаг эмийн үйлдвэрүүд нь бүгд Европын Холбооноос гаргасан хамгийн сүүлийн үеийн GMP шаардлагын дагуу эм бэлдмэлээ үйлдвэрлэдэг. Бидний санал болгож буй хүнсний нэмэлт болон биологийн идэвхит бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэгчид ч мөн Европын Холбооны эрх бүхий байгууллагууд түүнчлэн АНУ-ын Хүнс ба Эмийн Зохицуулалтын Агентлагийн батламж бүхий үйлдвэрүүд юм.
Дээрх Европын компаниудын бий болгосон хөгжил дэвшил, инновацийг бид өөрсдийнхөө зорилтот зах зээлд зөв зохистой нэвтрүүлнэ. Бидний санал болгож буй бүтээгдэхүүний багцад өрхийн анагаах болон хүүхдийн эмчилгээний практик эрэлтийг сайтар судалсны дүнд олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон бэлдмэлүүд орж байна.
Тус компанийн удирдлагад олон улсын эмийн зах зээлд хэдэн арван жил ажилласан туршлагатай баг ажиллаж байна. Бид оригинал болон женерик эмийн үйлдвэрлэгч компанид ажиллаж байсан туршлагатай. Фармавишн компани нь өөрийн өвөрмөц арга барилаар ажиллахаар зорьж байгаа билээ. Бид эмч мэргэжилтнүүдийн болон өвчтөнүүдийн хэрэгцээнд нийцэхүйц чанартай эмийн бэлдмэлийг нийлүүлэхэд анхаарч ажиллах болно.
Манай хамтрагч талууд Европын эмийн зах зээлд чанартай эм бэлдмэлийг үйлдвэрлэн нийлүүлдэг үйлдвэрүүд бөгөөд Фармавишн тэдгээр үйлдвэрлэгчдийн маркетингийн найдвартай түнш байж үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Бид үйл ажиллагаагаа явуулж буй улс орон бүрийнхээ хууль тогтоомжид захирагдана. Түүнчлэн компанийн дүрэм журамд нийцүүлэн эмийн бэлдмэлийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд танилцуулах үйл ажиллагаа эрхэлдэг.
Бидний эрхэм зорилго бол орчин үеийн эмчилгээний чиг хандлагад нийцүүлэн манай хэрэглэгчид, харилцагчдын ашиг сонирхолд нийцэх бүтээгдэхүүнийг сонгон нийлүүлэх явдал юм.
1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж
2.
3.
2015
10