Франц улсын Legrand Group нь цахилгаан ба мэдээллийн сүлжээний цогц шийдлээр мэргэшсэн, худалдаа үйлчилгээ, орон сууц, үйлдвэрийн барилгуудад зориулагдсан өндөр чанар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг юм. Бид 2017 оны байдлаар группын хэмжээнд нийт 37'000 ажилтантай бөгөөд 5.5 тэрбум Еврогийн борлуулалттай, 230'000 гаруй нэр төрлийн барааг өөрийн группын 150 гаруй үйлдвэрт үйлдвэрлэн, дэлхийн 90 оронд байрлах өөрийн салбар нэгжээр дамжуулан 180 гаруй улсад борлуулж байгаа бөгөөд Монгол улсад өөрийн төлөөлөгчийн газраар дамжуулан 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байна.
Legrand нь сая сая барилгыг цахилгаан эрчим хүч, дата, гэрэлтүүлгээр хангах олон төрлийн бүтээгдэхүүн, шийдлүүдийг санал болгодог. Санал болгож буй бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн интерфэйс, эрчим хүчний хуваарилалт, барилгын систем, кабелийн зохион байгуулалт, дижитал дэд бүтэц, UPS (тог баригч), монтажны хэрэгслүүд зэрэг долоон гол ангилалд хуваагдах хэдэн зуун мянган нэр төрлийн бараатай. Леграндын бүтээгдэхүүнүүд болон шийдэл нь худалдаа үйлчилгээний барилгын зах зээл (Группын 2017 борлуулалтын 52%), орон сууцны зах зээл (41%), аж үйлдвэрийн зах зээл (7%) -ийг хангадаг.
Гол брэндүүд:
1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж
2.
3.
2013
5