ОШМИ нь 2010 оноос хойш тасралтгүй ISO менежментийн системийн стандартын сургалт, зөвлөх үйлчилгээ эрхэлж байгаа ба 2017 онд ISO стандартуудыг санаачлан боловсруулж батлуулдаг Их Британид төвтэй BSI (British Standard Institution) группийн хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх үйлчилгээний байгууллагаар итгэмжлэгдсэн Монголын анхны зөвлөх үйлчилгээний байгууллагаар бүртгэгдсэн, мөн 2018 онд ISO стандартуудын баталгаажуулалтын Management System Certification Services (MSCS) олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, зөвлөх үйлчилгээний үе шатанд баталгаажуулалтын байгууллагаар хөндлөнгийн хяналт, аудит хийлгэж үйлчилгээний чанараа сайжруулах тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн туршлагатай байгууллага юм.
Бид сургалт, зөвлөх үйлчилгээгээ олон улсад баталгаажсан, мэргэжлийн арга зүйтэй байхад анхааран ажилладаг бөгөөд зөвлөх үйлчилгээг Австрали, Их Британи, АНУ-д боловсрол эзэмшиж, эрдмийн зэрэг хүртсэн, Англи, Канад, Энэтхэгийн олон улсын байгууллагуудын ISO 9001, OHSAS 18001, ISO 14001, ISO27001, ISO22000, HACCP стандартын сургалтанд хамрагдаж, олон улсад гэрчилгээжсэн багш, зөвлөхүүдээр хүргэдэг давуу талтай. Манай байгууллага нь төслийн менежмент, хууль эрх зүй, хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэнд ба байгаль орчны менежмент, социологи, инженер, стратегийн менежмент, чанарын менежмент зэрэг мэргэжил эзэмшсэн 15 ажилтан, 50 гаруй гэрээт зөвлөхийн багтайгаар ажиллаж байна.
ОШМИ-н хамгийн гол давуу тал нь компанийн засаглал, төслийн менежментийг тасралтгүй хөгжүүлж ажилладаг тул чиглэл бүрт мэргэшсэн зөвлөхүүд; зөвлөхүүдийн ажлыг уялдуулж, төслийг захиалагчийн эрэлт хэрэгцээ болон гэрээний шаардлагад нийцсэн байлгах ажлыг хариуцдаг төслийн менежер; болон гэрээт зөвлөхүүдээс бүрдсэн бие даасан төслийн багийг ажиллуулдаг. Бид үйл ажиллагаандаа Чанарын удирдлагын ISO9001:2015, Зөвлөх үйлчилгээний удирдлагын ISO20700:2017, Төслийн удирдлагын PMBOK стандартуудыг хэрэгжүүлж ажилладаг. Ингэснээр, хамтран ажиллаж буй төслүүддээ байнгын чанарын хяналт тавьж, тогтмол тайлагнал, харилцааг хэрэгжүүлдэг тул цагийн менежмент, үр ашгийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлж чаддаг. Мөн төслийн үйл ажиллагааны үе шат, сургалт бүрт захиалагчийн сэтгэл ханамжийн судалгаа авч, үр дүнд нь үндэслэн сайжруулалтыг тэр даруй хэрэгжүүлэн ажилладаг нь бидний өөртөө хэрэгжүүлдэг Чанарын удирдлагын тогтолцоог харуулдаг.
ISO9001 болон бусад стандартуудыг нэгдмэл байдлаар нэвтрүүлэх ажил нь дан стандартын мэдлэгтэй зөвлөх ажиллуулахаас илүү, тухайн байгууллагын онцлог, хэрэгцээ, бизнесийн менежментийн нарийн учир холбоог ойлгон зангидах чадвартай олон талын мэргэжил, мэргэшилтэй зөвлөхүүдийн баг ажиллахыг шаарддаг билээ. Иймд бид дараах зөвлөх үйлчилгээг багтаасан, мэргэжлийн, чанартай зөвлөх үйлчилгээг харилцагчиддаа санал болгодог:
Ингэснээр, хамтран ажиллаж буй төслүүддээ байнгын чанарын хяналт тавьж, тогтмол тайлагнал, харилцааг хэрэгжүүлдэг тул цагийн менежмент, үр ашгийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлж чаддаг.
Дэлхийд өрсөлдөх Монгол компанийн төлөө
1. Боловсрол, Шинжлэх ухаан
2.
3.
2010
20