“Үнэт цаас санхүүжилтийн корпораци” ХХК нь Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах зорилгоор 2020 оны 4 дүгээр улирлаас эхлэн хэрэгжүүлж буй “Урт хугацаат репо санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Банкуудаас зээлийн хөрөнгийн багц худалдан авч Тусгай зориулалтын компаниар дамжуулж “Хэвийн зээлээр баталгаажсан үнэт цаас”-ыг гарган ажиллаж байна. Үүний хүрээнд 2020 оны 9 дүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооноос “Хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” авсан.
2023 оны байдлаар нийт 8 банкнаас 430 тэрбум гаруй үнийн дүнтэй зээлийн хөрөнгийн багц худалдан авч, зургаан ТЗК-иар дамжуулж ХЗБҮЦ-ыг гаргаад байна.
Монгол улсын эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих санхүүжилтийн тогтолцооны гол оролцогч нь байх.
Банк, санхүүгийн зуучлалын байгууллагуудын санхүүжилтийн төрөл, хэрэгсэлийг нэмэгдүүлж, тэдгээрийг мэргэжлийн өндөр түвшинд хүргэгч, хамтрагч нь байх.
1. Банк, Санхүү, Даатгал
2.
3.
Хамт олон: Бидний хамгийн үнэт хөрөнгө байна. Өндөр ёс зүй: Хууль болон ёс зүйн хэм хэмжээ, стандартыг мөрдөж шударга, үнэнчээр ажиллана. Хариуцлагатай байдал: Хувь нийлүүлэгч, харилцагч байгууллага, хөрөнгө оруулагчид болон нийгмийн өмнө хариуцлагатай байдлыг эрхэмлэнэ. Тасралтгүй хөгжих: Тогтвортой өсөлт, хөгжил, өөрчлөлтийг бий болгоно.
2017
15