“Смартплас” ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд 100МВт хүртэлх хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр барих, 0.4-110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралт, туршилт тохируулгын ажил гүйцэтгэх, мөн 100МВт-аас дээш эрчим хүчний эх үүсвэр, 220кВ хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамыг барих техникийн эзийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний компани юм.
Манай компани нь эрчим хүчний салбарт цахилгааны барилга байгууламжийн зураг төсөл, төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, цахилгааны барилга байгууламжийн барилга угсралт, засвар үйлчилгээг хийж гүйцэтгэдэг бөгөөд эрчим хүчний салбарт 12 жил тасралтгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Нийт 40 гаруй ажилтантай.
Олон улсын ISO 9001: 2015, ISO 14001:2015, ISO 45001:2015 стандартуудыг нэвтрүүлж гэрчилгээг хүлээн авсан, мэдээлэл технологийн дэвшилтэт системүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, эерэг өөрчлөлт, хөгжлийн төлөө нийт 40 гаруй ажилтантайгаар баялагийг бүтээн ажиллаж байна.
ЧАНАР ИТГЭЛ ХӨГЖИЛ
1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж
2.
3.
2012
30