Зүүн Өмнөд Азийн орнуудын Эрсдэлт бүлгийн хүн амд үзүүлэх ХДХВ-ийн халдварын тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг хангах хөтөлбөр – 2 (SKPA-2)
Зүүн Өмнөд Азийн орнуудын Эрсдэлт бүлгийн хүн амд үзүүлэх ХДХВ-ийн халдварын тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг хангах хөтөлбөр – 2 (SKPA-2)
Санхүүжүүлэгч: ДОХ, Сүрьеэ, Хумхаатай тэмцэх Глобаль Сан
Үндсэн хүлээн авагч: Австралийн ДОХ-ын Байгууллагуудын Холбоо (AFAO)
Төсөл хэрэгжүүлэгч орнууд: Бутан, Монгол, Филлипин, Шри Ланка
Бүсийн сүлжээ байгууллагууд: ACHIEVE, APCOM, ICWAP
Монголын салбар хүлээн авагч: Залуус Эрүүл Мэнд Төв ТББ
Төсөл хэрэгжих хугацаа: 2022.07.01 – 2025.06.30
Төслийн зорилго: Төсөл хэрэгжиж буй орнуудын эрсдэлт бүлгийн хүн амд нотолгоонд суурилсан, нэн тэргүүнд шаардлагатай ХДХВ-ийн халдварын тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг сайжруулах.
|
Төслийн зорилт: |
Төслийн хэрэгжилтийн үр дүн: |
1. |
Тусламж үйлчилгээний санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлэх. |
Эрсдэлт бүлгийн хүн амд нэн тэргүүнд шаардлагатай ХДХВ-ийн халдварын тусламж үйлчилгээний зардал Засгийн газрын төсөвт тусгагдсан байх. |
2. |
Стратегийн ач холбогдолтой мэдээллийн бэлэн байдал, хэрэглээг сайжруулах. |
Олон Нийтийн Үнэлгээ (ОНҮ)-ний тоо мэдээллийг (1) эрсдэлт бүлгийн хүн амд үндэсний болон орон нутгийн хэмжээнд үзүүлж буй тусламж үйлчилгээг сайжруулахад ашиглах; (2) бүсийн хэмжээнд нэгтгэж, тусламж үйлчилгээ үзүүлэх, бодлогын саад бэрхшээлийг арилгах, ухуулга нөлөөллийн арга хэмжээг төлөвлөхөд ашиглах. |
3. |
Хөтөлбөрийн хэрэгжилтийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх. |
Төсвийн зардлаар ӨӨС-ийн эмийг захиалан хангах. |
4. |
Тусламж үйлчилгээ авахад учирч буй хүний эрх, жендэрээс үүдэлтэй саад бэрхшээлийг арилгах. |
Тусламж үйлчилгээ авахад учирч буй хүний эрх, жендэрээс үүдэлтэй саад бэрхшээлийг бууруулах. |
байхгүй
1. Төрийн бус байгууллага
2.
3.
2019
3