“ТЭСО Пропертис” ХХК нь үйл ажиллагаандаа Нэгдсэн менежментийн тогтолцоо /ISO9001:2015-Чанарын менежментийн тогтолцоо, ISO45001:2018- Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо/-г нэвтрүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд бид Чанар болоод Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын хүрээнд баримтлах нэгдсэн бодлогоо дараах байдлаар тодорхойллоо. #TESOPROPERTIES #PeopleFirst
ТЭСО Проперис групп нь “Great place to work institute LLC” ОУ-н судалгааны байгууллагаас зохион байгуулсан "Ажиллахад таатай газар" судалгааны үр дүнгээр барилгын салбартаа анхдагч, МУ-д 6 дах "Ажиллахад хамгийн таатай газар" гэрчилгээг баталгаажуулж авсан. "Ажиллахад таатай газар" нь итгэлцлийн 5 түвшин буюу Бахархал, Итгэлцэл, Нөхөрхөл, Шударга байдал, Хүндлэлийн илэрхийлэл бөгөөд байгууллагын эерэг соёлыг илэрхийлэх үзүүлэлт юм.