Орхон аймгийн ЗД-ын 2000.08.04-ний өдрийн 274 тоот захирамжаар 13-р сургуулийг байгуулж “Хүүхэд хөгжлийг дэмжих жил”-ээр Орхон аймгийн Очир төвийн барилгачид сургуулийн барилгыг барьж 2000.08.31-ний өдөр ашиглалтанд хүлээлгэн өгсөн. 2000.09.01-ний өдөр 13-р сургуулийн анхны хичээлийн жилийн нээлт хийж 84 багш, 1872 сурагч, 22 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн.
Орхон аймгийн ЗД-ын 2002.07.05-ны өдрийн 251 тоот захирамжаар 5, 11, 13-р сургуулиудыг нэгтгэн “Орхон цогцолбор” сургууль байгуулсан.
2013.06.22-ны өдрийн Аймгийн Засаг даргын А/322 тоот захирамжаар анхны “Ахлах сургууль” байгуулагдаж 4 удаагийн төгсөлтөө амжилттай төгсгөсөн.
2017.06.28-ны өдрийн Аймгийн Засаг даргын А/363 тоот захирамжаар ЕБ-ын 13-р сургууль болж бүтэц нэршил нь өөрчлөгдсөн байна. Өнөөдрийн байдлаар 110 багш, ажилтнуудтай 1640 суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
“Улсынхаа ирээдүйг авч явах чадвартай зөв хандлага төлөвшилтэй “Монгол иргэнийг төлөвшүүлэх” эрдмийн нэг уурхай байна.
“Зөв зан үйл, зөв дадал хэвшил, зөв хандлага төлөвшилтэй хүүхдээс – Өөрийгөө авч явах чадвартай Монгол иргэн болон төлөвшин хөгжихөд ЕБ-ын үндэсний сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмшүүлэх нь сургууль багш нарын үндсэн үүрэг мөн.
"ЭРҮҮЛ-ЭРСДЭЛГҮЙ-ЭЕРЭГ-ЭВСЭГ-ЭКО “ ХАМТДАА ХӨГЖЬЕ
1. Боловсрол, Шинжлэх ухаан
2.
3.
Чанар, үр дүн Хүн бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах Багш, ажилтнуудад ялгаварлахгүй адил тэгш хандах тэдний ажилдаа хандах хандлага-ажлын хариуцлага-сэтгэл ханамж
2000
110