Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн үйлчилгээ Монгол орны 4 зүг, 8 зовхист буй өрх бүрт хүрч чадсан бахдам сайхан түүхийн 90 жилийн амжилттай хамт олны мэндчилгээг хүргэж буйдаа баяртай байна. Бид эрүүл мэндийн салбарын өнгийг тодорхойлж хэзээд анхдагч, манлайлагч байх алсын хараагаа дэвшүүлэн эмчлэн сувилах, зааж сургах, оношлох бүхий л төрөлд идэвхийлэн ажилласаар ихээхэн амжилтыг олсон. Монгол улсад эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшлийг тэргүүлж яваа бөгөөд хамгийн сүүлийн үеийн оношлогооны төхөөрөмж болох 256 slice зүслэг бүхий CT, 1,5Т MRI, цөмийн оношлогооны хос толгойт Spect-CT, зайнаас чулуу бутлах болон ангиографи, вакум хагалгааны өрөө зэрэг томоохон хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэн үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг эрхэмд үзэн шинэ шинэ орчинуудыг бүрдүүлэн сэтгэлд хүрсэн үйлчилгээ, тэргүүн технологи, инновацийг шилдэг тэргүүний эмчээр ахлуулан багаар хүргэх зорилттой. Лавлагаа тусламж үйлчилгээг улсын хэмжээнд хүргэх удирдлагыг өөртөө хүлээн хөдөө орон нутаг, нийслэлийн эмнэлгүүдэд зөвлөгөө өгөх, мэргэжил олгох, дээшлүүлэх сургалт болон дагалдах ба туслах эмчийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажилладаг. Бид 1980-аад он хүртэл УНТЭ-т хэрэгжүүлж байсан сургалтын эмнэлгийн сонгодог загварыг сэргээн хөгжүүлэлт, гадаад орнуудын шилдэг туршлагуудыг эмнэлгийнхээ үйлчилгээ, удирдлага зохион байгуулалтанд нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд үе суулгах, элэг, бөөр шилжүүлэн суулгалт, ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр технологуудыг амжилттай нутагшуулан энэхүү хосолсон амжилтуудаараа бид бахархдаг.
ХҮН ЧАНАРЫГ АЖИЛД АВЧ, УР ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛНЭ.
1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж
2.
3.
1925
1200