1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50 дугаар тогтоол гарч "Улсын төв театр" байгуулагдсан.
Тус театр нь 1933 оноос ОХУ, Хятад, Унгар, Герман, Польш, Солонгос зрэг улс оронд айлчлан тоглож, олон улсын уралдаан тэмцээнд I, II байруудыг эзэлж байсан юм. Монголын тайзнаа Орос, Хятад, Япон улсын театрын уран бүтээлчид айлчлан тоглож байсан бөгөөд ОХУ-ы Буриад, Халимаг зэрэг улсын театруудтай байнгын харилцаатай хамтран ажиллаж байдаг билээ. Манай уран бүтээлчидтэй Орос, Хятад, Англи, Франц, Солонгос, Швед, Литва, Серби, Харвотын багш уран бүтээлчид ирж ажиллаж байсан бөгөөд театрын урын санд Софокл, У.Шекспир, Ж.Б.Мольер, К.Гольдони, Н.Гоголь, А.П.Чехов, А.Островский, Хуа Финь, И.Тыл, П.Аборахамас, Б.Брехт, А.Папаян, П.Панчев, А.Брента, Р.Тагүр, И.Жаммак, Г.Лорка, Ж.П.Сартр, О.Нил, А.Чейз, Г.Уильямс, Г.Габбе, Т.Вертенбейкер, А.Грин, Г.Ибсен, К.Манье, В.Хюго, Д.Намдаг, Ч.Лодойдамба, Э.Оюун, Д.Мягмар, Ч.Чимид, Д.Батбаяр, С.Жаргалсайхан, Б.Лхагвасүррэн, Ц.Балдорж, Ш.Гүрбазар, Б.Цогнэмэх зэрэг зохиолчдын 500 гаруй сор бүтээлийг их тайзнаа амьдруулж, урын сангаа жилээс жилд шинэ уран бүтээлээр баяжуулж бүтээн туурвисаар байна.
1. Соёл урлаг, Спорт
2.
3.
1931
120