УБТЗ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг тээврийн тэргүүлэгч байгууллага юм. УБТЗ ХНН-ийг ОХУ, Монгол Улсын Засгийн газрууд хувь тэнцүү эзэмшдэг бөгөөд Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний 90 гаруй хувь нь УБТЗ-ын эзэмшилд байдаг. Мөн өөрийн зүтгүүр, вагоны парк, засвар үйлчилгээний төвүүдтэй. УБТЗ нь Монгол Улсын импорт, экспортын ачаа тээврийн 70 гаруй хувийг зөвхөн дангаараа гүйцэтгэдэг, дэлхийн томоохон зах зээл болох Ази, Европыг холбосон төмөр замын хамгийн дөт гүүр гэдгээрээ давуу талтай. Гол замын урт нь 1111, дэлгэмэл уртаараа 1815 км төмөр замтай.
Бид олон улс, орон нутгийн зорчигчид болон экспорт, импортын ачаа тээврийг хүссэн газарт нь түргэн шуурхай, хямд, найдвартай, аюулгүй тээвэрлэн хүргэж, төмөр замынхаа тээх, нэвтрүүлэх хүчин чадлаас давсан ажил, үйлчилгээг жилээс жилд үзүүлсээр байна. Тухайлбал, УБТЗ-аар 2017 онд 539, 2018 онд 855, 2019 онд 1454, 2020 онд 2312 транзит тээврийн галт тэрэг дамжин өнгөрсөн бол 2021 онд 2513 дамжин өнгөрч нэмэгдлээ. Транзит тээврийг улам нэмэгдүүлэхийн тулд үнэ тарифын ухаалаг уян хатан бодлого барьж, үйлчилгээний чанарыг сайжруулж, өөрийн нутгаар цөөн цагийн дотор хурдан шуурхай дамжин өнгөрөх нөхцөлөөр хангахад бид онцгой анхааран ажиллаж байна. Түүнчлэн, 2018 онд 2.57 сая, 2019 онд 2.8 сая, 2020 онд 1.9 сая, 2021 онд 353.9 мянган зорчигчид үйлчиллээ. Ачаа тээврийн хувд 2018 онд 25.8 сая тонн, 2019 онд 28.1 сая, 2020 онд 30.0 сая тонн байсан бол 2021 онд 31.2 сая тоннд хүрч түүхэн дээд амжилт тогтоолоо. УБТЗ-ын нийт ачаа тээврийн 41 хувийг зөвхөн нийгмийн шинж чанартай ачаа эзэлж байгаа нь нийгмийн хариуцлага сайтай, том ажил олгогч байгууллага гэдгийг гэрчилнэ.
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын “ТОП-100” аж ахуйн нэгжийг шалгаруулахад УБТЗ ХНН 2021 онд зургаадугаарт эрэмбэлэгдэж, энэхүү шагналыг тав дахь удаагаа хүртлээ. Мөн олон улсын 10 гаруй нэр хүндтэй тээврийн салбарын холбоодын удирдлага, шинжээч нараас бүрдсэн “Алтан сүйх тэрэг” шагналыг зохион байгуулах хорооноос “Төмөр замын салбарын шилдэг компани” номинацийн эзнээр Монгол–Оросын ХНН УБТЗ-ыг тодруулсан. Цаашид бүс нутагтаа орчин үеийн шилдэг найдвартай төмөр замын тээврийн компани байхын төлөө УБТЗ ХНН-ийн 16 мянган төмөр замчин хичээн ажиллаж байна. Бидэнтэй харилцан ашигтай хамтран ажиллахыг хүссэн байгууллага, хамт олны өмнө УБТЗ ХНН-ийн үүд үргэлж нээлттэй байх болно..
Олон улсад өрсөлдөх чадвартай, үндэсний тээврийн тэргүүлэгч байгууллага байх
Үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг чанартай, найдвартай,хүртээмжтэй тээврээр тасралтгүй хангах замаар Монгол улсын тогтвортой хөгжлийг дэмжих
Шуурхай, аюулгүй, найдвартай, дэвшилтэт тээвэр
1. Тээвэр, Агуулах, Нефть
2.
3.
Нийгэмлэг, хамт олны ололт амжилтын замнал, түүх, уламжлал, үе үеийн ажиллагсад түүний гэр бүл
1949
16000