Компанийн танилцуулга
Монголд хивсийг гар аргаар үйлдвэрлэн ахуй амьдралдаа ашиглаж ирсэн түүх эртнийх ч, машинт аргаар хивс үйлдвэрлэсэн түүх 1971 онд Улаанбаатархотын анхны машинт хивсний үйлдвэр мөн.
“Улаанбаатар хивс” ХК нь 1971 оны 7 сард ашиглалтанд орж 45 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч компани юм. 1992 онд Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Үйлдвэр худалдааны “Улаанбаатар хивс” хувьцаат компани албан өөрчлөгдөн зохион байгуулагдсан.
Манай компани монгол хонины ноосыг ээрэх, будах, нэхэх, гүйцэтгэн боловсруулах гэсэн хивс үйлдвэрлэлийн иж бүрэн дамжлагуудаар боловсруулан, эцсийн бэлэн бүтээгдэхүүн хийдэг. Тус компанийн 100 % ноосон, нарийн нэхээстэй Алтанбулаг бренд нь Монголын төдийгүй БНХАУ-ын ӨМӨЗО-ы хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн, хэрэглэж дадсан бүтээгдэхүүн болж чадсан бөгөөд цаашид ч хэвээр байх хандлагатай байна. Мөн газар зүйн таатай нөхцөл буюу ОХУ, БНХАУ гэсэн 2 том зах зээлтэй хиллэн оршдог бөгөөд эдгээр орны хэрэглэгчид ноосон хивсийг хэрэглэх нь улам бүр ихэсч байна. Компани одоогоор Улаанбаатарт 3 борлуулалтын цэг, хөдөө 9 аймагт гэрээт борлуулагчтай байгаа
1. Оёдол, сүлжмэл, ноос ноолуурын үйлдвэрлэл
2.
3.
1971
120