Үнэгтийн Уул ХХК нь 2007 оноос хойш Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт бага оврын болон том оврын автобусаар иргэд зорчигчдод тохилог тухлаг, хүртээмжтэй үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Мөн өөрсдийн автобусны засвар үйлчилгээг өндөр түвшинд хийн ажиллаж байна.
- Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
- Нийтийн тээврийн үйл ажиллагааны чиглэл
- Автобусны засвар үйлчилгээ
- Гадаад худалдаа
- Үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш манай компани давхардсан тоогоор, нийтдээ 10 сая гаруй зорчигч тээвэрлэсэн бөгөөд зам тээврийн ноцтой аюул, осол гаргасан зөрчилгүй амжилттай ажиллаж байгаа болно.
- Тус компани нь Улаанбаатар хотын Ч74: “Цагаан Даваа – Вокзал” чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.
- Одоогоор бид 12 автобустайгаар үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд Нийслэлийн Тээврийн Үйлчилгээний Газартай гэрээ хийн хамтран ажилладаг бөгөөд дундаж гэрээний гүйцэтгэл 97%-тай байна. Мөн сар бүр дунджаар 290 гаруй сая зорчигч тээвэрлэж, парк ашиглалтын коэфциентийг 88% хүргэж, техникийн бэлэн байдлыг 90%-тай ханган ажилладаг.