Байгаль, Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын эрхэм зорилго нь бол Монгол орны зэрлэг амьтад, байгалийн бүрэн бүтэн байдлыг, ялангуяа Дорнодын тал хээр, өмнийн говийн өргөн уудам нутгийг хамгаалах явдал юм. WCS урт хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй ландшафтын түвшинд хамгааллын үйл ажиллагааг явуулдаг. Бид биологийн олон янз байдлыг хадгалах, ландшафтын холбоосыг баталгаажуулах, байгалийн нөөцийн тогтвортой менежментэд хувь нэмрээ оруулахын тулд засгийн газар, олон нийт, төрийн бус байгууллага, болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажилладаг. WCS нь зэрлэг амьтдын ан болон худалдаа, зэрлэг амьтдын нүүдэл, тархац, элбэгшил, үржил өсөлт, зэрлэг амьтдын эрүүл мэнд, тусгай хамгаалалттай газар нутаг ба орон нутгийн дэмжлэг, зэрлэг амьтны хууль тогтоомжийг боловсруулах ба хэрэгжүүлэх, дэд бүтцийн тогтвортой хөгжлийг хангах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг.
1. Төрийн бус байгууллага
2.
3.
2003
16