Орчин үед хүн төрөлхтний аж амьдрал тав тухтай, тансаг болохын хэрээр асар их хог хаягдал хуримтлагдаад байна. Хогийг зүгээр л газарт булж орхиод байвал эцэст нь хогон уулнууд үүсэх нь гарцаагүй. Бид дахин боловсруулалтын нийгэм бүтээх буюу аливааг зохистой хэрэглэхэд суралцаж, удаан хугацаанд хэрэглэж болохуйц бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэж дууссан эд зүйлсээ хаяхын оронд дахин боловсруулан ашигладаг болох ёстой. Бүтээгдэхүүн бүр үйлдвэрлэл, түгээлт, эцсийн хэрэглээний явц гээд байгаль дэлхийг маш ихээр бохирдуулаад зогсохгүй бидний эрүүл мэнд, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсээр байна.
"Eco Life Mongolia"-ийн хамт олон энэхүү асуудлыг шийдэхэд тодорхой хувь нэмрээ оруулан байгаль дэлхий болоод хүний эрүүл мэндэд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, удаан хугацаанд хэрэглэж болох, үнийн хувьд боломжийн эко бүтээгдэхүүнүүдийг худалдаалж, эко хандлагыг амьдралдаа хэвшүүлэхэд бусдыгаа уриалан, хэрэгцээт мэдээ мэдээллийг цаг тухайд нь өгөхөд анхааран ажилладаг билээ.
Хүний эрүүл мэнд байгалиас, Байгалын эрүүл мэнд хүнээс
1. Үйлчилгээ
2.
3.
2017
5