Зэс Эрдэнийн хувь ХХК нь гадаад худалдаа, гидрометаллургийн аргаар катодын зэс гарган авах үйл ажиллагаа эрхлэхээр 2010 оны 6-р сарын 21-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Эрдэнэт Үйлдвэр ХХК-тэй 2013 оны 5-р сарын 02-ны өдөр 3 талт хамтран ажиллах гэрээ байгуулж, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 8а болон 12-р овоолгыг ашиглан гидрометаллургийн аргаар катодын цэвэр зэс боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн.Зэс эрдэнийн хувь ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын технологийн бус исэлдсэн хүдэр болон холимог хүдрийн овоолгод түшиглэн жилд 10.0 мян.тн, 99.99%-ийн цэвэршилттэй катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай SX/EW үйлдвэрийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг, Сархиа уулын зүүн урд энгэрт байгуулахаар, үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 2019 оноос эхлэн эрчимжүүлэн шат дараатайгаар гүйцэтгэж байна
Эрдэс баялгаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Байгалийн баялгийг зохистой ашиглаж, тэгш ашиг хүртэх иргэдийн оролцоотой жишиг бизнесийн загварыг бий болгоно.
Олны хүч-Оломгүй далай
1. Үйлдвэрлэл
2.
3.
2010
250