Манай “Зууннайман Ойл” ХХК нь анх 2008 оны 11-р сарын 20-ны өдөр Гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэлээр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авч байгуулагдсан бөгөөд 2010 оны 9-р сарын 28-аас үйл ажиллагаагаа өргөтгөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ГТБ-ний /Газрын тосны бүтээгдэхүүн/ агуулахыг шинээр барьж ашиглалтанд оруулж нефтийн бүтээгдэхүүний импорт, борлуулалтыг хийж эхэлсэн.
Манай компани өнөөдрийн байдлаар Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайдын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/258 дугаар тушаалаар олгогдсон “бүх төрлийн шатахуун импортлох, бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх” тусгай зөвшөөрлийн хүрээнд бүх төрлийн шатахууны бөөний худалдаа болон импортын үйл ажиллагаа болон Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 10-р сарын 19-ний өдрийн А/168 тушаалын хүрээнд хуурай ачаа ачих, буулгах, шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагааг тогтвортой эрхэлж байна.
2020 он болон 2022 оны Топ Зуун Аж Ахуй Нэгжээр шалгарсан
1. Худалдаа борлуулалт, маркетинг
2.
3.
2017
58