МОСТ Финтек ХК нь 2008 онд байгуулагдсан Монголын анхны финтек компани юм.Зах зээл дэх бүтээн байгуулалтын давхардсан хөрөнгө оруулалт, зардал чирэгдлийг багасгах, “оролцон тоглогч” нарыг ижил тэгш нөхцлөөр хангаж, үр дүнд нь хямд төсөр бөгөөд түргэн шуурхай, үйл ажиллагааны хувьд найдвартай, мэдээ мэдээллийн нууцлал ба аюулгүй байдлын шаардлагыг чандалсан, экосистем байгуулах үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх эрхэм зорилготой. Өндөр мэргэжлийн, чин сэтгэлээсээ эрхэм зорилгодоо шимтсэн боловсон хүчинг өөрийн үнэт зүйлээр тодорхойлон ажиллаж буй байгууллага. Байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын төлбөр тооцооны зах зээлд олон шинэчлэлт өөрчлөлт оруулсан шинийг эрэлхийлэгч билээ. МОСТ нь дэлхийн жишигт нийцсэн хэн ч залгагдан ажиллах боломжтой, оролт/гаралтын нээлттэй порт бүхий төлбөр тооцооны үндсэн суурь платформ бүхий Мост Мони хэтэвчийг 2010 онд зах зээлд нэвтрүүлсэн. 2023 оны 12р сард IPO зарлаж амжилттай хэрэгжүүлэн ХК болсон.
Өдгөө МОСТ платформ нь 1.8 сая хэрэглэгчидтэй, 6 арилжааны банк, 35 ББСБ, 700 гаруй биллер, 40 мянга гаруй мерчант байгууллага, 6 ҮХО-т төлбөр тооцооны дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна. Мөн МОСТ нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэгч, ISO 27001/2013 болон 27001/2022 сертификат бүхий байгууллага юм.
Мэдээллийн технологийн хөгжлийг ашиглан санхүүгийн болон худалдаа, үйлчилгээний байгууллагууд, крипто ертөнц, эцсийн хэрэглэгч нарыг холбосон төлбөр тооцоо, мэдээ мэдээлэл, гүйлгээний урсгалыг удирдан зохицуулах үүрэг бүхий дэд бүтцийг цогцлоох
Зах зээл дэх бүтээн байгуулалтын давхардсан хөрөнгө оруулалт, зардал чирэгдлийг багасгах, "оролцон тоглогч" нарыг ижил тэгш нөхцөлөөр хангаж, үр дүнд нь хямд төсөр бөгөөд түргэн шуурхай, үйл ажиллагааны хувьд найдвартай, мэдээ мэдээллийн нууцлал ба аюулгүй байдлын шаардлагыг чандалсан экосистем байгуулах, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх
Төлбөр тооцооны дэд бүтэц
1. Банк, Санхүү, Даатгал
2.
3.
- Өндөр мэргэжлийн, чин сэтгэлээсээ эрхэм зорилгодоо шимтсэн боловсон хүчин - Нээлттэй платформ, нээлттэй технологи - Үйлдвэрлэл, секьюрити, чанарыг сертификатжуулж, баталгаажуулсан дэлхийн стандарт
2008
24