Дэлхийн сая сая хэрэглэгчдийн таашаалд нийцсэн ургамлын гаралтай гоо сайхны үндэслэгч Францын “Ив Роше” компанийн албан ёсны дистрибьютер болж 1996 онд албан ёсны анхны дэлгүүр салоноо нээснээр “Наран Бьюти Уорлд” ХХК үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Европ стандартад нийцсэн гоо сайхны цогц үйлчилгээг үзүүлэх энэхүү салоныг нээснээр Монголын хэрэглэгчдэд байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг танилцуулсан анхны компани болсон юм. Бид өнөөдөр 20 гаруй салбар дэлгүүр, хөдөө орон нутагт 30 гаруй гэрээт борлуулагчтай, байнгын олон мянган үйлчлүүлэгчтэй болж зах зээлдээ тэргүүлэгч байр суурьтай байна. Мөн мэргэжлийн гоо засалч бэлтгэх курсыг 1998 оноос эхлэн явуулж өөрийн боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэж ирлээ. Жил бүр Францаас сургагч багш ирж шинэ үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүний сургалтыг явуулдагын дээр Парис болон Азийн хотуудад ажилчдаа явуулж мэргэжил дээшлүүлдэг уламжлалтай.
Түүнчлэн 2010 оноос Тайландын “THANN“ брэндийн дээд зэрэглэлийн SPА, ургамлын гаралтай гоо сайхны дэлгүүрийн албан ёсны франчайз болсноор үйл ажиллагаагаа тэлж эдүгээ хэрэглэгчдийн хүсэмжит брэнд болж чадсан. Танн Спа нь Тайланд улсад ур чадвар бүхий мэргэжлийн терапист бэлтгэдэг онцлогтой.
Мөн ТУЛИП БЬЮТИ үнэртэн гоо сайхны сүлжээ дэлгүүрээр дамжуулан хэрэглэгч нартаа дэлхийн алдартай брэндүүдийг нэг дор хүргэдэг.
Бид олон залуусыг өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах, өөрийгөө хөгжүүлж карьераа босгох цаашлаад улс нийгэмдээ хувь нэмрээ оруулахад нь дэмжиж ажилладаг 28 жилийн туршлагатай компани юм.
Дэлхийн энтэй компани болох
Бид “Эх дэлхийд ээлтэй брэнд - Чанартай бvтээгдэхүүн- Стандарт үйлчилгээ”-ээр Монгол хүн бүрийн гоо сайхны элч нь болно.
Өдөр бүр үзэсгэлэнтэй байя. Be beautiful everyday.
1. Худалдаа борлуулалт, маркетинг
2.
3.
1996
150