ОБ Пластик ХХК нь 2005 оны 3-р сарын 25нд гадаад худалдаа, сав баглаа
боодлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар ОБ Капитал группийн охин
компани болж 100% дотоодын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд сав
баглаа боодлын салбартаа анхдагч компани юм.
Монгол улс жилдээ сав баглаа боодлын хэрэгцээнд зориулж 300 тэрбум
төгрөгийг зарцуулдаг бөгөөд үүний 70 хувийг импортоор оруулж ирдэг үлдсэн 30
хувь буюу 80-90 тэрбум төгрөгийг нь энэ чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа
явуулдаг 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйлдвэрлэж байна.
Манай компаний мэргэжлийн дизайнер, менежерүүд, мэргэшсэн ажилчдаас
бүрдсэн 130 гаруй хүнтэй чадварлаг хамт олон бүх төрлийн талх, нарийн боовны
хэвлэлтэй болон хэвлэлгүй нийлэг уут, супермаркетын тор, ундаа усны багцлагч
рулон, бууз банш болон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний гялгар уут, сав баглаа
боодлыг хэрэглэгчдийнхээ хүссэн загвар, хэмжээ, сонголтоор захиалгаар
үйлдвэрлэн нийлүүлж байна. 2011онд Улаанбаатар болон орон нутгийн 600 гаруй
харилцагч байгууллагатай хамтран ажиллаж байсан бол 2013оны жилийн эцэст энэ
тоо 700 гаруйд хүрсэн байна. Харилцагч байгууллагууд нэмэгдэхийн хэрээр
хэрэглэгчдийн шаардлага өндөрсөж байгаа учраас тоног төхөөрөмжөө шинэчлэх
шаардлага бий болсон. Иймд үйлдвэрлэлээ өргөтгөн сүүлийн үеийн дэвшилтэт
тоног төхөөрөмж ашиглан дэлхийн стандартад нийцсэн сав баглаа боодлыг
үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ санал болгохоор зорин ажиллаж байна.
Монголчууд бид чадна
1. Үйлдвэрлэл
2.
3.
2005
150