Бид бизнесийн гараагаа 2009 оноос эхэлсэн бөгөөд Монголын Эрчим хүчний салбарт дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг онцгой эрхтэйгээр оруулж нутагшуулан, угсралт, туршилт тохируулгыг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэн Улс эх орныхоо хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна.
Байгуулагдсан цагаасаа Монголын Эрчим Хүчний Систем, хэрэглэгчидэд нийцсэн техникийн шийдлийг байнга санал болгон, гүйцэтгэлийг тогтмол өндөр төвшинд хийж ирсэн бөгөөд бидний энэхүү үйлчилгээнд хэрэглэгчид үргэлж сэтгэл хангалуун байдаг.
Манай инженер техникийн ажилтанууд нь зөвлөх, мэргэшсэн инженерүүд, мэдлэг ур чадвар нь өсч яваа залуу инженер, техникийн ажилтануудаас бүрдэх бөгөөд ирээдүй болсон залуу боловсон хүчинг сурган, өндөр ахиц дэвшилд хүрэхийн төлөө олон нэр хүндтэй байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Цахилгаан, дулааны эрчим хүчний барилга угсралт болон реле хамгаалалт, автоматжуулалтын шинэлэг технологийг нэвтрүүлэгч үндэсний компани болох.
Олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнд тулгуурлан, инженерийн төвшинд хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн шийдвэрлэсэн цогц үйлчилгээг үзүүлнэ.
1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж
2.
3.
Мэргэшсэн баг Аюулгүй ажиллагаа Мэргэжлийн ёс зүй
2009
20