Чанарыг эрхэмлэн, хамгийн тааламжит үнэ өртөг бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ ажилтнуудынхаа оюуны болон санхүүгийн хэрэгцээг хангаж, нийгмийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулахад оршино.
Манай үйлдвэр нь бусад гурилын үйлдвэрүүдтэй харьцуулахад цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг, эрчим хүчийг 25 хувь бага хэрэглэдэг байгаль орчинд ээлтэй орчин үеийн цогц үйлдвэр юм. Үйлдвэр шинээр ашиглалтад орсноос хойш 12 төрлийн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн ард түмний хэрэгцээг хангаж байна. Туркийн Alapala компани нь дэлхийд тэргүүлэгч гурилын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн олон оронд үйлдвэрээ суурилуулсан.
Ийнхүү “Улаанбаатар Гурил” брэнд нь Монгол Улсын гурилын зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа ханган ажиллаж байгаа ба үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ, брэндийн нэр хүндээрээ үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч болж чадсан билээ.
Дэлхийн хүнсийг үйлдвэрлэнэ
Ард түмнийхээ тэргүүн сонголт нь байж, салбартаа манлайлна
Аливааг сэтгэлээрээ хийж, Амжилтыг бүтээлээрээ харуулж, Ашгийг чанараар авчирна
1. Хүнсний үйлдвэрлэл
2.
3.
Бид: 1. Харилцагч, хэрэглэгч 2. Ажилтан 3. Бүтээгдэхүүн 4. Нийгмийн хариуцлага 5. Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч
2001
400